Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий заалт

Энэхүү вэб сайтыг Ubcar.mn эзэмшин, удирдан явуулдаг. Уг вэб сайтаараа дамжуулан бид онлайнаар машин хайгчдыг төвлөрүүлэх, тэдэнд хэрэгтэй мэдээллийг ойлгомжтой, бодитоор хүргэхэд орших бөгөөд уг сайтыг ашиглахын тулд та 16 нас хүрсэн ба үйлчилгээний нөхцөлийг чанд сахих ёстой. Өөрийн веб сайтад хамгийн сүүлийн, үнэн бодит мэдээллийг байршуулахад анхаарч ажилладаг хэдий ч тухайн мэдээлэл гарснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас мэдээллийн үнэн зөв байдал алдагдаж болзошгүй гэдгийг анхаарна уу.

Вэб сайт түүний үйл ажиллагаа

www.ubcar.mn вэб сайт нь тогтмол үйл ажиллагаатай байж, байнга шинэчлэгдэн, зарагдаж буй авто машины хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болон үнэ ханш зэргийг машин хайгчдад түгээхэд чиглэсэн зорилго бүтэцтэй байна.

  • www.ubcar.mn вэб сайт нь өдөр бүр 24 цагаар олон нийтэд нээлттэй ажиллана.
  • www.ubcar.mn вэб сайт нь машин борлуулагчдын оруулсан үнэ ханштай холбоотой асуудлыг хариуцахгүй болно.
  • www.ubcar.mn вэб сайтад зарах машинаа оруулахдаа зөвхөн уг машины бодит зургийг оруулна.
  • Вэб сайттай холбоотой үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа болон санал хүсэлтээ ubcarmn@gmail.com хаягаар мэйл илгээнэ.

Вэб сайт түүний үзүүлэх үйлчилгээ, худалдаа

  • Авто машин борлуулагчдыг худалдан авагчидтай холбох
  • Авто машинтай холбоотой мэдээ мэдээлэл, зөвөлгөө
  • Авто машины үнийн болон хүчин чадлын харьцуулалт
  • Авто салоны үзүүлж буй үйлчилгээ, урамшуулалын талаарх мэдээлэл

Ubcar.mn сайтын эрх

Уг вэб сайтын үйлчилгээний онцлогоос хамаараад хэрэглэгчдийн оруулсан маш их мессэж болон зурган мэдээллүүд нийтлэгддэг тул Ubcar.mn сайт нь таны болон гуравдагч этгээдийн оруулсан бүх материалыг хянаж шалгах боломжгүй. Ubcar.mn нь аль ч үед ямар ч шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр аль ч материал болон сайтад оруулсан мэдээллийг шалгах, нийтлэхээс татгалзах, устгах, шилжүүлэх буюу засварлах эрхтэй.

Оюуны өмчийг хамгаалах

Энэ вэб хуудас болон түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнүүдэд хамаарах бүхий л төрлийн оюуны өмчийн эрх (зохиогчийн эрх, барааны тэмдэг, мэдээллийн сан болон програм хангамжинд хамаарах аливаа зохиогчийн эрх) (бичвэр, график, холбоосууд болон аудиог оролцуулан)-ийг Ubcar.mn эзэмших бөгөөд биднээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах, татан суулгах, бусдад тараах буюу хэвлэхийг хориглоно.

Хэрэглэгчдэд хориглох зүйлс:

  • Веб сайт дахь барааны тэмдэг (лого)-ийг ашиглах, хуулбарлах
  • Оруулсан мэдээ материал нь арьсны үзэл, шашины үзэл суртал агуулаагүй ба хувь хүн болон бүлэг хүмүүст хохирол учруулахаар мэдээлэл агуулаагүй байх
  • Оруулсан мэдээ материал нь залилан мэхлэх, хуурамч буюу хууль бус байх, хараалын болон ёс бус үг, өгүүлбэр оруулах, хэн нэгнийг гутаан доромжлох агуулгатай байхыг хориглоно
  • Оруулсан мэдээ материал нь ямар нэгэн байдлаар порнографын болон садар самууныг илэрхийлсэн байх ёсгүй
  • Оруулсан мэдээ материал нь хууль бус зэвсгийн худалдаа, хэн нэгний хувийн өмчид халдах, компьютерийн вирус оруулах, тараах зэрэг хууль бус үйлдэлтэй байхыг хатуу хориглоно
  • Оруулсан мэдээ материал нь урьдчилан бичгээр мэдэгдэлгүйгээр хууль бус өрсөлдөөн, дамын наймаа, бараа солилцоо, сүлжээний сурталчилгаа буюу пирамид загварын сурталчилгаа зэрэг арилжаа сурталчилгааны үйлдэлд оролцохгүй байх
  • Програм хангамжийн эх кодыг авах үүднээс халдлага хийх, эвдэлж гэмтээх, эсвэл Ubcar.mn-ийн hardware болон software-ийг хэт их ачаалах үйлдэл болон оролдлого хийхийг хориглоно.

Хууль

Вэб сайт ашиглах нөхцөл нь Монгол улсын хуулийн дагуу зохицуулагдах бөгөөд үүнээс үүдсэн аливаа маргаан Монгол улсын шүүхэд шийдвэрлэгдэнэ.