Toyota Vellfire
40,000,000₮
Загвар
Toyota Vellfire










2014 Toyota Vellfire 2.4 бензин, Hybrid биш, 7 хүний суудалтай.
Монголд орж ирснээс хойш найз маань 1 жил, би өөрөө 1 жил унаж байгаа. Арчилгаа үйлчилгээг цаг тухайд нь хийсэн. Моторын тос, кропны тос сольсон. 4 амортизатор, лап болон гэрлүүдийг шинэчилсэн. Хаалганы резинийг сайжруулсан.
Урд 2 амортизатор дээр хайлшин өндөрлөгөөтэй. 225/60R18 хэмжээтэй өндөр профилын дугуй тавьсан тул стандарт намхан Vellfire-ээс газрын зай арай өндөр, нүх овгор, бордюр, цас ихтэй замд доогуураа шүргэх эрсдэл багатай. Мөн 60 профилтой дугуй нь замын жижиг доргилтыг сайн шингээж, хот болон холын замд зөөлөн тухтай явдалтай.
UBCab-ийн Black болон SUV/олон суудалтай ангилалд ашиглаж байгаа. Гэр бүл, жуулчин, үйлчилгээний зориулалтаар ашиглахад тохиромжтой.
Урд гүпер нь өндөрлөгөө хийхээс өмнө намхан явдаг байхдаа зам, бордюрт шүргэж хэд хэдэн удаа засвар орж байсан. Одоогийн өндөрлөгөө болон дугуй тавьснаас хойш энэ асуудал эрс багассан.
Үзэж шалгаад, оношлуулж аваарай. Бодитоор сонирхсон хүнд үнэ ярилцана.